? Ерөнхий сайд энэ онд бүх аймгаар тойрно гэв

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа билээ. Зөвлөгөөнд 21 аймгийн Засаг дарга нар оролцож буй.

Энэ үеэр тэрбээр "Би энэ онд 21 аймгаараа тойрч ажиллана. Наурызын баярыг тохиолдуулан эхлээд Баян-Өлгий аймагт ажиллана. Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулна. Баян-Өлгий аймаг улсын төсөв харахгүйгээр яаж бие даан хөгжих вэ гэдэг асуудлыг ярилцана. Иргэдтэйгээ хэлэлцэн саналаа өгвөл төсвөө бие даан бүрдүүлж чадах томоохон 1-2 төслийг хэрэгжүүлж өгнө.

Дорноговь аймгийн өрсөлдөх чадвар эрс сайжирсан нь дэд бүтцийн хэмжээний төсөл хэрэгжүүлсний үр дүн юм. Аймгуудад байгаа хөгжлийн хязгаарлаж байгаа хүчин зүйлийг олох чиглэлээр ажиллана. 

Баян-Өлгийгөөс гараад цааш баруун аймгуудаар тойрно. Цаашлаад бүх аймгаар тойрох төлөвлөгөө бий. Гэхдээ гадаад айлчлал бас их байгаа учраас зохицуулаад ажиллана" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.