Санхүүгийн хүндрэлийн улмаас их дуулга цуцлагдлаа

Жудо бөхийн уламжлалт Дюселдорфийн их дуулга тэмцээн цуцлагдах нөхцөл байдал үүслээ. 

ERePw74WkAYOx2s 01

2016 оноос гран при ангиллаар зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн 2018 оноос их дуулга ангиллаар зохион байгуулагдах болсон юм. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын эхээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан ч Германы жудо бөхийн холбооноос тус тэмцээнийг цуцлах саналаа олон улсын жудо бөхийн холбоонд илгээсэн байна. Шалтгаан нь санхүүгийн хүндрэл хэмээжээ. 

Коронавирус цар тахлын улмаас цөөн тооны үзэгчтэй явуулах, тамирчид төлөвлөснөөс 20%-30% бага орох магадлалтай байгаа нь санхүүгийн асар их алдагдалтай байх тул арга буюу тэмцээнийг цуцлах болсон байна. 

Ташрамд сонирхуулахад өнгөрсөн хугацаанд Дюселдорфийн тэмцээнээс монголын баг, тамирчид нийт 15 медаль хүртэж байсан ба 2017 онд МУГТ Г.Болдбаатар алтан медаль хүртэж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.