Олимпын торгон агшин /2022.02.16/

"Бээжин 2022" өвлийн олимпын наадмын сэтгэл хөдөлгөм шилдэг гэрэл зургуудыг цувралаар толилуулж байна.

Хоёрдугаар сарын 15-ны өдрийн шилдэг гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү. 

https   cdn

Багийн төрөлд хүрэл медаль хүртсэн АНУ-ын Касей Давсон болон түүний багийн нөхөд. 

Камила Валиева энэ өдрийн чимэг нь байлаа
Камила Валиева энэ өдрийн чимэг нь байлаа

Сэргээшийн дуулианд нэр холбогдсон Оросын уран гулгагч Камила Валиева богино үзүүлбэрт манлайлж чадлаа. Түүний сэргээшийн эсрэг дүрэм зөрчсөн эсэхийг албаныхан үргэлжлүүлэн шалгасаар байна.

Энэ баярын нулимс биш
Энэ баярын нулимс биш

Камила Валиева үзүүлбэрээ үзүүлж дууссаныхаа дараа нулимс унагав. Хэдийгээр бусад өрсөлдөгчдөө тэргүүлсэн ч түүний энэ нулимс баярын нулимс биш нь тодорхой. 

Агуу Ф.Фриедрих багийн төрөлд хурдалж байна
Агуу Ф.Фриедрих багийн төрөлд хурдалж байна

Бобсейн дэлхийн 13 алтан медальт Германы Францеско Фриедрих багийн хамтрагч Т.Маргисын хамт олимпоос гурав дахь алтан медалиа хүртлээ. 

Атгаад алдсан олимпын алтан медаль
Атгаад алдсан олимпын алтан медаль

Олимп, дэлхийн рекордыг эзэмшигч Японы Нана Такаги, Михо Такаги, Аяано Сато нар барианд орохын өмнөхөн бүдэрч алтан "медалийн үзүүрээс атгаад алдлаа".

https   cdnБНХАУ-ын сноубордчин Су Юмин нутагтаа болж олимпоос алт, мөнгөн медаль хүртлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.