Видео мэдээ: “Garden villa” хотхоны орон сууцны хана, тааз цуурчээ

ХУД-т байрлах Гарден вилла хотхоны 180 дугаар байрны орцны хана бүхэлдээ цуурчээ. Тус хотхон 2021 оны гуравдугаар улиралд ашиглалтад ороод удаагүй байгаа ч ийм асуудал үүссэн байна. Гарден вилла хотхоныг барьсан Бат бөх компанийн зүгээс орон сууцны хананд үүссэн цууралтыг засаж эхэлсэн бөгөөд барилгын аюулгүй байдалд нөлөөлөхгүй хэмээн тайлбарлалаа.

Тэгвэл орон сууцыг барьсан Бат Бөх констракшн ХХК-ийн инженер Ч.Уламсайхан барилгын чийгшилт гадагшилж, хялгасан цууралт үүссэн. Ноцтой цууралт биш гэж тайлбарыг бидэнд өгсөн юм.

“Garden villa” хотхоны оршин суугчдын зүгээс аюулгүй байдлаа хангахын тулд мэргэжлийн байгууллагад ханджээ. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс тус хотхоны оршин суугчдаас  мэдээлэл авахыг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.