БИЧЛЭГ: Д.Ганбат: Н.Алтанхуяг гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах ёстой
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Хөгжлийн банктай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн талаар ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр,
-2012-2016 онд манай Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд хийж байсан Н.Алтанхуяг гишүүн бол өнөөдөр Ардчилсан намд хамаагүй болсон. Бие даасан байгаа. Гэхдээ Н.Алтанхуяг гишүүнийг бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул гэж хэлмээр байна. Яагаад солонгос менежменттэй, шилдэг явж байсан юмыг солонгосуудыг нь гаргаад энэ боломжийг эхлээд тавив? Би та бүхэнтэй санал нэг байна. Тухайн үед өгч байсан хэд хэдэн их хэмжээний зээлүүд байгаа. Тэгээд ярьж байгаа шүү дээ. Ардчилсан намын үед байсан аймгийн дарга нараас дээших бүх албан тушаалтнуудыг шалгуул аа. Ардчилсан намын нэрийг барьж сонгогдсон Монгол улсын ерөнхийлөгч ч байсан хэн ч байсан шалгуулах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.