Жастин Трюдо жагсагчдын дансыг царцаана гэв

Канадад гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоохын тулд Ерөнхий сайд Жастин Трюдо Онцгой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, урьд өмнө байгаагүй алхам хийжээ.

Үүний дээрээс, криптовалют болон олон нийтийн санхүүжилтийн платформыг хамруулах үүднээс "Терроризмыг санхүүжүүлэх" дүрмийг өргөжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн жагсагчдын тээврийн хэрэгслийн даатгалыг түдгэлзүүлэх юм.

Ноён Трюдо энэ талаар мэдэгдэхдээ "Энэ бол Канадын иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хүмүүсийн ажлын байрыг хамгаалах зорилготой үйлдэл" хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн жагсагчдыг торгож, баривчлан, чухал дэд бүтцийг хамгаалахын тулд цагдаа нарт "илүү их эрх мэдэл, хэрэгсэл" олгоно гэж тэрээр дурдсан байна.

Тус улсын хэд хэдэн хэсэгт цар тахлын эсрэг хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд үргэлжилж байгаа бөгөөд нийслэл Эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн иргэд мөн Канад-АНУ-ын худалдааны чухал зам болох Виндзор дахь Элчин сайдын гүүрийг долоо хоногийн турш зогсонги байдалд оруулсан бөгөөд хууль сахиулах байгууллагууд өнгөрөгч ням гарагт тэднийг тараажээ.

https   cdn

14canada protest briefing lede 01 superJumbo

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.