Сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов

Нийслэлийн засаг дарга 2022 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр А/176 тоот захирамж гаргаж, нийслэл хотын хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо.

Мөн түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд болон дэлгүүрийг зориулалтын байртай бол 24 цагаар, орон сууцанд байрладаг бол 00:00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрчээ. Мөн зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл ажиллаж болно. Энэ нь цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох ёстой гэсэн захирамжийг хүчингүй болгосон гэсэн үг аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг НЗДТГ-аас тодруулж, эргэн мэдээлэх болно. 

274043127 3020572428203045 4152473409376251026 n

274048031 3020572464869708 640433436935603474 n

274032058 3020572498203038 6845608364273716880 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.