?LIVE: Өнөөдрөөс нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн зарим чиглэлд өнөөдрөөс дараах өөрчлөлтүүд орлоо. Энэ талаар НТҮГ-ын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодруулаа.

Тэрбээр "Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгаж байна. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-Ард кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилж байна” гэлээ.

Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, "Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС" болж өөрчлөгдсөн хувилбарббб 1536x981

Ч:18А чиглэл Ч:18Б болж "3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв" болж өөрчлөгдсөн хувилбар

автас1 1536x1034

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.