СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-14

Л.Оюун-Эрдэнэ: Д.Амарбаясгалан бид хоёр ижил байр суурьтай байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Танай нам авлига авсан гишүүдээсээ сална гэж зарласан. Таны байр суурь?

-Манай намын ЕНБД Д.Амарбаясгалан маш тодорхой байр суурь илэрхийлсэн байна лээ. Бид хоёрын байр суурь нэг байгаа гэж ойлгож болно. Яагаад гэвэл хувь хүмүүсийн байр суурь биш МАН-ын 30-р их хурлаар дүрэм болгож баталсан, бүх гишүүд дагаж ёстой. Улс төрийн нам өөртөө шаардлага тавьж чаддаг, энэ хэрээрээ төр тунгалаг байх ёстой.

Өнгөрсөн 30 жилийн алдаа оноо олон бий. Сайн зүйлээ илүү төгөлдөржүүлж, саар зүйлээ арилгамаар байна. Тийм учраас намууд нэр дэвшилт, сахилга хариуцлага, ёс зүй дээрээ томоохон шаардлага тавьдаг, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлтэй хамтарч шахаж чаддаг болно. Ингэснээр засаглалын бүтээмжээ сайжруулж, авлигын индексээ бууруулна, төрийн хүнд суртал арилж гадны хөрөнгө оруулагчдийг татна. Тиймээс энэ асуудал дээр хатуу байр суурь баримтлах болно. 

-Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой гэж ярьсаар байгаа ч хэрэгжсэн зүйл алга?

-Улс төрийн намын санхүүжилтийг цэгцлэх ёстой. УИХ-д сонгогдож байгаа хүн хамгийн бага зардлаар сонгогддог жишиг рүү шилжих ёстой. Ийм учраас улс төрийн намын эрхзүйн зохицуулалттай холбоотой хуулийг Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээлэл авсан. МАН манлайлж оролцоно. Улс төрийн нам нэр хүндтэй, манлайлалтай байх ёстой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.