СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-14

🔴LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны зүйлчлэлийг өөрчилж шалгана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Хөгжлийн банктай холбоотой таны байр суурь ямар байгаа вэ?

-Би Засгийн газрын ХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2019 оны тавдугаар сард АТГ болон Улсын Ерөнхий прокурорт хандаж Хөгжлийн банктай холбоотой илэрсэн зөрчлийг ангилж үзэхийг үүрэг болгосон. Хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкнаас олгосон 66 зээлдэгчийн 75 зээлийг судалж, дүгнэлт гаргасан. 

Засгийн газрын байр суурь бол Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс зээл төлөхгүй. Цаашдаа Эксим банк буюу Экспорт импортыг орлуулахыг дэмждэг олон улсын жишгийн дагуу ажиллах ёстой.

Харамсалтай нь 2011 онд байгуулагдснаасаа хойш зорилтот чиглэлийн дагуу ажиллаж чадаагүйгээс 3,2 их наяд төгрөгийн зээл гаргаж, үүний 55,3 хувь буюу 1,8 их наяд чанаргүй зээлтэй болсон. 

Засгийн газар нэгдүгээрт, Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын дагуу ашигласан, тухайн төсөл улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан бол, барьцаа хөрөнгө нь хангалттай бол, мөн цар тахлын улмаас эргэн төлөлт урт биш хугацаагаар тасалдсан бол "хэвийн зээл" гэж үзнэ. Аль болох хамтран ажиллаж, хуулийн бүх гарц дээр дэмжлэг үзүүлнэ.

Хоёрдугаарт, Улс төрийн нөлөөлөл ашиглаж зээл аваад зориулалтын бусаар ашиглаж, барьцаа хөрөнгө хангалтгүй зээл, шүүхэд шилжиж маргаан үүсгэсэн зээлдэгчидтэй Засгийн газар хатуу ярилцана. 2011 оноос хойшхи бүх хэргүүдийг шалгаж, чанаргүй зээлүүдийг Эрүүгийн хуулийн дагуу "Мөнгө угаах хэрэг" ангилалд оруулж шалгана. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой, бонын өр төлбөр төлсөнтэй холбоотойгоор мултарч үлдэх албан тушаалтнууд байгаа учраас зүйлчлэлийг өөрчилж шалгана. Энэ бол баялаг бүтээгчдийн эсрэг хийж буй ажил биш тэдний төлөө ажиллаж байгаа хэлбэр юм. 

Хөгжлийн банк Эксим банк болсоноор хөгжлийн төслүүдийг санхүүжүүлдэг, мега төслүүдийг дэмжих, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй, УИХ-аар хөгжлийн төсөл гэж үзсэн төслүүдийг санхүүжүүлдэг болно. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.