Богдхан уулын дархан цаазат газарт дахин газар олголт хийхгүй байхыг хүслээ

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажилласан.

Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьсан. Энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зөрчил илэрсэн. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох газруудад албан бичиг хүргүүлж ажилласан байсан.

273484804 353054300017791 5606255250943188331 n
Тэгвэл өнөөдөр УИХ-аас гарсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдсан. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг болон холбогдох яамд, мэргэжлийн байгууллагынхан багтаж байна. Энэ үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалт, газар ашиглалт зэрэг асуудлын хүрээнд оролцогчид танилцуулга хийсэн.
Тухайлбал тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй бүтээн байгуулалтын ажил хийж байгаагаас үүдэж байгаль экологид олон талын сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн . Энэ бол Дархан цаазат газарт илэрч буй зөрчлийн ердөө нэг хэсэг юм.
Богдхан уулын дархан цаазат газарт гарч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн онгон төрхөөр авч үлдэхийн тулд цаг алдалгүй шуурхай ажиллах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх онцолсон. Нэн тэргүүнд тухайн бүсэд дахин газар олгохгүй байхад анхаарч ажиллахыг хэрэгтэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

272856052 353054356684452 6696965907764877625 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.