Жо Байден Украйн дахь АНУ-ын иргэдийг нутаг буцахыг уриалав

ОХУ-ын цэргийн ажиллагааны аюул заналхийлэл нэмэгдэж байгаа энэ үед Ерөнхийлөгч Жо Байден Украйны нутаг дэвсгэрт байгаа АНУ-ын бүх иргэнийг тус улсаас нэн даруй гарахыг уриалжээ.

Тэрээр өнөөдөр "NBC News" агентлагт өгсөн ярилцлагадаа "Америкийн иргэд яг одоо явах ёстой.

Ерөнхийлөгч Байден мөн довтолгоо болсон тохиолдолд америкчуудыг аврахын тулд Украйн руу цэргээ илгээхгүй гэж мэдэгдээд, "АНУ, ОХУ хоёр бие бие рүүгээ буудаж эхэлбэл дэлхийн дайн болно. Бид урьд өмнөхөөс тэс өөр ертөнцөд амьдарч байгаа" гэжээ.

Түүнчлэн тус улсын тэнгисийн цэргийн арми Украйны далайд гарах гарцыг хаасан гэх мэдээлэл тархаад байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.