СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-11

🔴LIVE: Г.Майцэцэг: Төр хажуудаа банктай байж болохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж буй билээ.

Хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байгаа. Тэдний нэг нь "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг юм.

"Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг:

-Ер нь төр хажуудаа банктай байх ёстой юм уу? Хөгжлийн банк экспортыг дэмжих зорилгоор томоохон хөрөнгө оруулалтуудад дэмжлэг үзүүлж, арилжааны банкнаас ангид тусдаа хөнгөлөлттэй зээл олгох зориулалтаар байгуулагдсан. Гэтэл 11 жилийн дараа идээ бээр нь шахагдаж гарч ирлээ. Азаар юм уу, хугацаа нь ч юм уу гарч ирж байна. Өнөөдөр шинэчлэл хийж, тогтолцоогоор нь өөрчлөх болжээ. Яагаад улс төрчид мөнгөтэй харьцах ёстой вэ. Улс төрийг мөнгөнөөс ангид байлгавал жинхэнэ сэхээтнүүд улс төрд ордог болдог байх.

Хамгийн эмзэглүүлж байгаа зүйл нь иргэний зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бол эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг юм байна. 2011 онд үүсгэн байгуулагдсан Хөгжлийн банк 2014 он гэхэд эрх мэдэлтнүүдийн маш олон компанид зээл өгсөн. Өнөөдөр 2022 он, хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ. Хариуцлагыг хэн ярих вэ. Төрийн мөнгөөр төлүүлэх нь ээ. Энэ шударга явдал уу. Үүнийг ард түмэн яримаар байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зэдээ
2 жилийн өмнө
202.9.46.60

зөв төриин мөнгө гэж юу байхвэиард түмэниии мөнгө тэрүүгээр нь хулгаалж зээлж хагартлааа баяжсан лалруудын зээлииг төл энэ үеиин монголчууд ус балгасан мэт чимээгүй малууд яажч чадахгүй харамсмаар тэнэгүүүд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.