СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-11

🔴LIVE: Комедиан Д.Амартүвшин: Хөгжлийн банкыг татан буулгах хэрэгтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж буй билээ.

Хэлэлцүүлэгт улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байгаа. Тэдний нэг нь Комедиан Амараа буюу Д.Амартүвшин юм.

Тэрбээр “Хөгжлийн банкыг татан буулгах хэрэгтэй. Бид төрийн байгууллагуудад байнга хулхидуулдаг. Хэзээ бидний хулхиддагаа болих вэ. Тэртээ тэргүй энэ хүмүүс сонгуулиар хэдэн тэрбум төгрөг зарж гарч ирдэг. Тэр мөнгөө олж авах хэрэгтэй, олж авах хэрэгсэл нь Хөгжлийн банк болчхоод байна. "Транспрэйнс интернэйшнл" байгууллагаас гаргасан судалгаагаар улс төрчдийн зарж байгаа мөнгө болон авлига хоёр шууд пропорциональ хамааралтай байна гэсэн.

Хөгжлийн банк зарж байгаа мөнгөнийх нь эс үүсвэр. Хувийн банк байсан бол аль хэдийн дампуурчихсан байгаа. Гэтэл төрийн банк болохоороо зээлийн 55 хувь нь эрсдэлтэй зэрэглэлд орсон байхад яах ч үгүй байна. Миний хувьд энэ банкыг дампууруулахаас илүүтэй татан буулгах ёстой гэж үзэж байна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.