?LIVE: Ш.Адьшаа: Арилжааны банкууд Хөгжлийн банкнаас 3 хувийн зээл авч 18 хувь болгон өсгөж байна

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцож буй УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Арилжааны банкууд Хөгжлийн банкнаас маш их хэмжээний зээл авсан асуудлыг ер ярихгүй байгаад би их гайхаж байна. 3 хувийн зээлийн авчихаад эргээд иргэдэд 18 хувийн зээл болгож мөнгө угааж байгаа. Мөнгө угаасан байж болзошгүй асуудлыг би сонирхож, хардаж байна. УИХ-ын ажлын хэсэг, Хөгжлийн банкны асуудлыг шалгаж буй хүмүүсээс энэ асуудлыг лавлаж, анхаарлаа хандуулна" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.