СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-11

Д.Амарбаясгалан: Улсын мөнгийг үрэн таран хийж буй бүлэглэлтэй тэмцэх цаг ирсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж буй билээ.

Уг хэлэлцүүлэгт төрийн холбогдох байгууллагын төлөөлөл болон компаниуд, улс төрийн намуудын төлөөлөл оролцож байгаа билээ. Хэлэлцүүлгийн үеэр зарим улс төрийн намын төлөөлөл "Хөгжлийн банкны асуудал нь эрх баригч МАН-ын дотоод зөрчлөөс үүдсэн. Улс төрийн оноо авахын тулд, хэсэг гишүүдээрээ туг тахих гэж ийм акц зохион байгуулж байна" хэмээн шүүмжилсэн. Уг шүүмжлэлд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан хариулт өглөө.

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: 

-МАН эв нэгдэлтэй байгаа. Гэхдээ олон нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийг давсан хэрэгт эв нэгдэл байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Ингэж ч ажиллаж байгаа. Ард иргэд, улс орны боломжийг хулгайлж байгаа хэсэгтэй нэгдэхгүй гэдгээ 20 дугаар их хурлаараа ч зарласан. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээн дээрээ ч дээрх байр суурийг баримталж явахаар зорьж байна. 

Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож байгаад талархаж байна. Бидний зүгээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар улс төржихгүйгээр нэг чигт харж ажиллах боломж бүрдсэн. Ийм цаг үед Хөгжлийн банк мэтийн ийм луйврыг таслан зогсоох ёстой. Шударгаар хөдөлмөрлөж, төслөө хэрэгжүүлж, зээлээ авсан хэсгийг хэлмэгдүүлэхгүй байх нь чухал. МАН бизнес эрхлэгчдийг байнга дэмжиж ажиллана. Дан ганц Хөгжлийн банк ч биш, улсын мөнгийг угааж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаа бүлэглэл бий болсон. Энэ бүлэглэлийг таслах зогсоох цаг нь иржээ. Валютын ашгийн дүрэм дээр мөнгө угааж нэг сарын дотор ашиг хийдэг бүлэглэл ч бий болжээ.

Ийм шалтгаанаар энэ хэлэлцүүлэгт ирсэн. Тэрнээс энэ хэргийн ард улс төрчдийн тэмцэл, нам хоорондын зөрчил, улс төрийн эрх ашиг гэх мэтийг ярьж бие биенийхээ үйл ажиллагааг сарниулах нь зохимжгүй. Үр дүн гарч гэмээн манай намын хийсэн мэдэгдэл, хэлсэн үгнийхээ хариуг ард түмнээс авах биз ээ гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.77

Нэг өдөр л өдөр нийлээд газар нутагаа зарцан хойно нь ингээд илрэх вий хэцүү хүмүүс шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.