СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-11

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг намын гишүүнчлэлээс насан туршид нь түдгэлзүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор "Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг "Туушин" зочид буудалд зохион байгуулж буй билээ.

Хэлэлцүүлэгт улс төрийн намуудын төлөөлөл оролцож буй бөгөөд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангаас зарим мэдээллийг тодрууллаа.

-2019 онд ЖДҮ-ийн хэрэгт орооцолдсон Я.Содбаатар өнөөдөр ЕТГ-ын даргаар ажиллаж байна. МАН ийм хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байгаа юм биш үү?

-Олон нийтийн зүгээс хариуцлага тооцохыг хэд хэдэн янзаар салгаж ойлгох ёстой. Ёс суртахууны, хуулийн, улс төрийн хариуцлага хүлээх гэх мэт. Өнөөдөр манай нам улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэдэн түвшинд гаргаж ирсэн. Хоёрхон хоногийн өмнө баталсан дүрмээрээ баталгаажуулсан. Улс төрчид илтэд ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжийг нээлттэй болгож өгнө. Ийм зөрчилтэй хүн цаашид улс төрийн ажиллагаанд оролцох эрхгүй болно.

Хоёр дахь асуудал нь гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлнэ. Яагаад гэвэл бид бас хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Улс төрийн зорилгоор хүнд хэрэг үүсгээд нэр дэвших ч юм уу улс төрд оролцох боломжийг нь хааж болохгүй. Эхлээд түдгэлзүүлнэ. Хууль хяналтын байгууллагаар шалгуулаад шүүхээр таслагдаад гэм буруутай нь тооцогдвол намын гишүүнчлэлээс хасна. 

Энэ нь нэг удаа намаас гараад эргээд орох тухай асуудал биш. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй гэсэн үг. Манай намын хувьд тийм хүнийг сумын ИТХ-д оролцуулахгүй. Нам дотроо улс төрийн албан тушаал хашихгүй л гэсэн үг. 

-Та эрх баригч намын удирдлагын хувьд ядарсан иргэдэд хатуу, эрх мэдэлтэй хүнд давуу байдал олгохгүй гэж амлаж чадах уу?

-МАН 2020 оны сонгуульд орохдоо яг ийм уриалга дэвшүүлсэн. Мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч У.Хүрэлсүх ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Бидэнд олдож буй улс төрийн завсрын боломж одоо иржээ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцож ажиллах нөхцлийг ард түмэн өгсөн. Яг ийм үед олон зүйлтэй тэмцэж, цэгцэнд нь оруулахын төлөө ажиллаж байна. Үр дүнд нь улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах үйл ажиллагааг хийх цаг иржээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.