СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтаас З.Батбаярыг хасжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг  өнөөдөр хуралджээ. 
 
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Тус хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол З.Батбаяр /Унгарт суух Элчин сайд асан.Сур/-ыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзах тухай Ажлын хэсгийн тогтоолыг баталжээ.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүдийг томилсон бөгөөд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас хийхээр тогтжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.