?LIVE: Сар шинийн өдрүүдээр Улаанбаатар болон орон нутагт хяналт, шалгалтын постууд гарна

Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллах нь. Үүнийг зарим хүмүүс Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хориглох нь гэж ойлгосон байна.

Сар шинээр хийгдэх хяналт, шалгалтын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа. 

Тэрбээр "Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс гудамж, замд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. . Товчоод дээр орж, гарч байгаа хөдөлгөөн дээр хяналт шалгалт хийж байгаа. . Гол төлөв алслагдсан гэр хороолол, товчоод дээр үүрэг гүйцэтгэнэ.

Хөдөө орон нутгийг зорьж байгаа тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдлаа хангахыг зөвлөж байна. Хяналт шалгалтаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхийг хянаж шалгана" гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.