Гурван настай хүү амь насаа харамсалтайгаар алдсанд СӨХ нь буруутай
Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарсан. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унаж, амиа алджээ.
Уг осолтой холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ 60 ААН-ийн 170 лифтэнд засвар, үйлчилгээ хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй лифт байдгаас гэрээт СӨХ-үүддээ засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэдэг.
Заавал мэргэжлийн лифтчин байж, сар болгон үзлэг хийлгэж байх хэрэгтэй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан.
Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Дундын өмчлөлийн тухай хуульд зааснаар орон сууцны цахилгаан шатны эвдрэл гэмтлийг СӨХ хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.