БСШУСБХ: Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг байгуулж, 14 удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 3 удаа хуралдаж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооны тогтоолоор хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 1 ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгүүд 5, ажлын дэд хэсэг 18 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 2-ыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.
Байнгын хорооны хуралдаанаар 5 Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэн баталжээ. Үүнд,
1.Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол - 2
2.Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай - 2
3.Ажлын хэсэг байгуулах тухай тогтоол - 1
Нэг.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүнд:
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн талаар:
1.Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий 2021 оны 07 дугаар сарын 27-ны 58 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг.
2.Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.
3.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.
4.Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.
5.Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.
6.Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.
7.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулав.
Хоёр.Хяналт, шалгалтын ажлын талаар:
1.2021.04.27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдав. Тус ажлын хэсгийн хүрээнд салбарын хүрээний судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэжээ.
Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлж, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харъяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Байнгын хорооны тогтоолын төсөл ажлын хэсгээс боловсруулсныг тус Байнгын хорооны 2021.10.19-ний хуралдаанаар хэлэлцэн батласан байна.
2.2021.05.25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа худалдан авах ажиллагааны явцыг эрчимжүүлэх болон цаашид тус салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
3.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дэх дэд заалтад “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсний дагуу УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021.01.13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулжээ.
Ажлын хэсэг 6 удаа хуралдаж, Дундговь, Завхан аймгууд, зарим дүүргийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажилтай танилцсан. Ажлын хэсгийн хүрээнд ШУТИС-дээр үзэсгэлэн худалдаа үйлдвэрлэгчдийн хүрээнд зохион байгуулжээ. Үүнтэй холбоотойгоор Байнгын хорооны хуралдаанаар 2022.01.17-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэж, ажил эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна.
Гурав.Харьяа байгууллагын тайлан, хяналт, шалгалтын ажлын талаар:
1.2021.10.19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол, шинжлэх ухааны салбарт Монгол Улсын 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын явц, дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын үед тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсжээ.
2.2022.01.17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайлан хэлэлцэж, ажлын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.