Цагаачдыг тээвэрлэж явсан усан онгоц осолдож, 39 хүн сураггүй алга болжээ

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаныхан өнгөрөгч бямба гаргийн шөнө Флоридагийн эргийн ойролцоо осолдсон хөлөг онгоцны 39 зорчигчийг эрэн хайсаар байна.

Тодруулбал, Тус эрэгтэйн хэлснээр, түүнтэй хамт байсан цагаачдын бүлэг нь Бахамын арлуудын Бимини хэсгээс хөдлөөд удалгүй цаг агаарын таагүй нөхцөл байдалтай таарсан аж.

Бүс нутгийн эрх баригчдын тогтоосноор, зорчигчдын хэн нь ч аврах хантааз өмсөөгүй байсан бөгөөд осолдсон хөлөг онгоц нь "цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлэх" үйл ажиллагааны нэг хэсэг байсан байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

107006337 1643148054092 bimini

Эрлийн ажиллагааг Майамигийн эргийн хамгаалалтын албанаас удирдан явуулж, хөлөг онгоц, нисдэг тэрэгнүүдийг дайчлан ашиглаж байгаа хэдий ч одоогийн байдлаар өөр амьд үлдсэн хүнийг олоогүй байна.

гэж мэдээлжээ. Тус албаны мэдэгдэлд "Флоридагийн хоолойг хэт их зорчигчтой хөлөн онгоцоор давах гэж оролдох нь маш аюултай бөгөөд хүний амь нас хохирох эрсдэлтэй" гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.