Монголын 12 боксчин хагас шигшээд шалгарлаа

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж байна. 

272369115 5179231198762306 4795788010660049060 n 01 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн манайхны салхийг хагалан -51кг жинд Х.Азбаяр, -67кг жинд А.Жандос нар тулалдан ялалт байгууллаа. Манай хоёр тулаанчийн бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Харин удаах өдөр -48кг жинд О.Өнөболд, -57кг жинд Г.Лундаа, -60кг жинд Б.Буяндалай,-63.5кг жинд Б.Төгөлдөр ялалт байгуулсан тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдөр манай улсаас дараах тамирчид тулалдлаа. 

272369115 5179231198762306 4795788010660049060 n

  • Эрэгтэйчүүдийн -54кг жинд Д.Ганболд Кувейтийн боксчинг 5:0 харьцаагаар яллаа
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Мөнгөнсаран Узбекистаны боксчинд 4:1 харьцаагаар ялагдлаа
  • Эрэгтэйчүүдийн -48кг жинд О.Өнөболд Киргизстаны боксчинг 3:2 харьцаагаар ялагдлаа
  • Эрэгтэйчүүдийн -51кг жинд Х.Азбаяр Кувейтийн боксчинг хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авч хагас шигшээд шалгарлаа. 

272547457 5179230748762351 3066046780099804034 n

Ийнхүү 22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцож байгаагаас одоогийн байдлаар 12 тамирчин маань хагас шигшээд шалгараад байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.