Тонгагийн галт уулын дэлбэрэлт Хирошимагийн бөмбөгдөлтөөс хүчтэй байсан гэв

Номхон далайн өмнөд хэсгийн Тонга улсын Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт нь дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын Хирошимад хаясан атомын бөмбөгийн дэлбэрэлтээс хэдэн зуу дахин хүчтэй байсан гэж "НАСА" агентлаг мэдэгджээ.

Энэхүү дэлбэрэлтийн улмаас галт уулын хэлтэрхийнүүд агаар мандалд 40 километрийн өндөрт хөөрсөн бөгөөд 15 метр хүртэлх өндөртэй цунами үүссэн юм.

"НАСА"-гийн эрдэмтдийн мэдээлснээр, уг хүчтэй дэлбэрэлт галт уулын арлыг "сүйтгэн", хоёр хэсэг болгон хуваажээ.

175663

AP22015362737152

Тус байгалийн гамшгийн дараа Түүнчлэн, нарийн ширхэгтэй үнс болон хий нь хүний эрүүл мэндэд аюултай бөгөөд амьсгалахад хүндрэл учруулж, зүрх судасны системд нөлөөлөн, уушги, нүд, арьсыг цочроож болзошгүй юм.

Нутгийн иргэд арлын цорын ганц нисэх онгоцны буудлын газардах зурвасыг үнс нурмаас цэвэрлэж чадсаны дараа одоо гадаадын тусламж ачсан онгоцнууд Тонгад ар араасаа ирж байгаа билээ.

220124215351 tonga volcano satellite split exlarge 169

Эх сурвалж: BBC, CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.