Киргизстаны боксчин өрсөлдөгчөө өшиглөж, мөргөн рингнээс хөөгдлөө

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж байна. 

246070659 5174223865929706 2037306781491560423 n 01 

Өчигдөр /нэгдүгээр сарын 22/ буюу тэмцээний хоёр дахь өдөр тэмцээний салхийг хагалан эрэгтэйчүүдийн -57кг жинд тулалдсан Киргизстан улсын боксчин Тилек Уулу тулааны үеэр өрсөлдөгч тамирчнаа өшиглөж мөн түүнчлэн санаатай мөргөсөн шалтгаанаар рингнээс хөөгдлөө. Тус тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна. 

272321519 5174224029263023 5127383433596581981 n

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -51кг, -54кг, -67кг жингийн зургаан тулаан явагдсан ба манай улсаас -51кг жинд Х.Азбаяр, -67кг жинд А.Жандос нар тулалдан ялалт байгууллаа. Манай хоёр тулаанчийн бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Харин өчигдөр манай улсаас дараах тамирчид тулалдах хуваарьтай байсан ба бүгд ялалт байгууллаа. 

  • Эрэгтэйчүүдийн -48кг жинд О.Өнөболд Саудын Арабын боксчинтой 
  • Эрэгтэйчүүдийн -57кг жинд Г.Лундаа хүрэл медалийн төлөө Японы боксчинтой 
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Б.Буяндалай хүрэл медалийн төлөө Тажикстаны боксчинтой
  • Эрэгтэйчүүдийн -63.5кг жинд Б.Төгөлдөр хүрэл медалийн төлөө Тажикстаны боксчинтой тулалдан ялалт байгууллаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.