"Омикрон"-ы улмаас Европт цар тахал дуусаж магадгүй гэв

"Омикрон" хувилбарын нөлөөгөөр коронавирусийн халдварын тархалт шинэ үе шатанд шилжсэн бөгөөд үүний улмаас Европт цар тахал дуусгавар болж магадгүй гэж ДЭМБ-ын Европын салбарын дарга Ханс Клуге мэдэгджээ.

Түүний хэлснээр, ирэх 3 дугаар сар гэхэд европчуудын 60 хувь нь "Омикрон"-оор өвчилж болзошгүй бөгөөд тус бүс нутаг нь цар тахлын төгсгөл рүү чиглэж байгаа гэж үзэх үндэслэл байгаа аж.

Ханс Клуге "AFP" агентлагт өгсөн ярилцлагадаа "Европ даяар тархаж буй "Омикрон"-ы одоогийн өсөлт намжихад дэлхий даяар хэдэн долоо хоног, сарын турш цар тахлын эсрэг дархлаа бий болно. Энэ нь халдвар авсан хүмүүст тогтсон дархлаа болон вакцинжуулалт, мөн улирлын шинж чанар буурч байгаатай холбоотой.

eb3c6ada83b405d57dbb43be6db5f2d6de6a9933

Өөрөөр хэлбэл, гэх итгэл найдварыг төрүүлж байгаа юм.

Гэхдээ коронавирусийг эндемик гэж үзэхэд эрт байгааг ноён Клуге анхааруулжээ. Тэрээр "Урьдчилан таамаглах боломжтой өвчнийг эндемик гэж ангилдаг. Гэвч энэ вирус биднийг нэг бус удаа гайхшируулсан тул бид маш болгоомжтой байх хэрэгтэй.

Одоогийн байдлаар дэлхий даяар цар тахлын улмаас бараг 5.6 сая хүн амиа алдсаны 1.7 сая нь Европын оршин суугчид байсан юм.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.