Украйн дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүлийг буцахыг тушаажээ

Украйн дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын ар гэр, төрөл төрөгсдийг эх орон руугаа буцахыг тус улсын Төрийн департаментаас тушаажээ. Түүнчлэн, зайлшгүй шаардлагатай бус ажилтнуудыг явахыг зөвшөөрсөн бөгөөд Украйн дахь америк иргэдийг нутаг буцахыг уриалсан аж.

Харин Оросын зүгээс ийм төрлийн мэдээллийг эрс няцааж байгаа юм.

Гэвч хурцадмал байдал үргэлжилж байгааг Америкийн албаныхан онцолсон бөгөөд "АНУ-ын иргэд аливаа дарамт, халдлагад өртөж болзошгүй" учир Украйн, Ороос руу зорчихгүй байхыг анхааруулжээ.

QICOL36T4FKXXHMUXSI5REMWHE

АНУ-ын Элчин сайдын яам нээлттэй хэвээр байгаа ч халдлага хэзээ ч болж болзошгүйг Цагаан ордноос анхааруулж байгаа юм. Энэ талаар нэгэн албаны хүн

Тэгвэл тус улсын зүгээс сум, хамгаалах төхөөрөмж зэрэг нийт 90 тонн "тусламж"-ийг Украйнд илгээсэн бөгөөд эдгээр нь өнгөрөгч бямба гарагт хүрэлцэн иржээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.