Г.Эрдэнэгарьд: Сар шинийн баярыг хэдийд тэмдэглэхийг Ерөнхий сайд тогтоох ёстой

Монголчууд Төгс буянтын шинэ зурхайг харж сар шинийн баяраа тэмдэглэдэг. Харин ахмад настан Г.Эрдэнэгарьд Шар зурхайн тооллоор сар шинийн баярыг тэмдэглэх учиртай бөгөөд энэ жилийн сар шинийн баяр 2-р сарын 1-нд болох учиртай гэв. 

Ахмад настан Г.Эрдэнэгарьд:

-Шар зурхай бол төв Азийн нүүдэлчдийн түүхийн уламжлал дээр зохиогдсон. Хубилай хааны зарлиг, Богд хааны лүндэн буулгаснаар Шар зурхайг Монголчууд ажил амьдралдаа мөрдөлгүй Төгс буянтын шинэ зурхайг хэрэглэж байна. 

Шар зурхай маш сайн зурхай учраас Хятад, Япон, Тайланд зэрэг Дорно Азийн арваад улс хэрэглэж байна. Түүний дотор БНХАУ-д, Өвөрмонголд, Шинжаань, Хөх нуурт амьдарч байгаа монголчууд ашигладаг. Малчдын олон мянган жилийн туршлагад суурилан шар зурхай зохиогдсон.

1963 онд тэр үеийн улс төрийн товчоо Хятадтай харилцаа муу байсан учраас арай өөрөөр тэмдэглэе гэж шийдсэн бололтой. Гэхдээ би эдийн засагч хүн. Түүхч, он тооллын мэргэжилтэн биш. Тиймээс энэ тухай судлах, тогтоох хэрэгтэй гэж бодож байна. 

Энэ асуудлаар сүүлийн зургаан жил би Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисст найман удаа өргөдөл, гомдол хүргүүлсэн ч хариу алга. Ингээд МУ-ын Шинжлэх Ухааны академид энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэсэн. Тийм ч учраас академич нарт хандсан. Хэрэв Төгс буянтын зурхай зөв гэж нотолбол би бууж өгнө. Ямар ч өргөдөл, гомдлын хариуг сарын дотор өгөх ёстой. Гэтэл одоог болтол хариу алга гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.