"Бээжин-2022"-т хүрэлцэн ирсэн 72 төлөөлөгчөөс халдвар илэрчээ

"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд зориулж БНХАУ-д хүрэлцэн ирсэн гадаадын төлөөлөгчид дундаас коронавирусийн халдварын 72 тохиолдол илэрсэн гэж Олимпыг зохион байгуулах хорооноос мэдэгджээ.

Тус мэдэгдэлд дурдсанаар, Нисэх онгоцны буудалд хийсэн шинжилгээгээр 39 хүнээс халдвар илэрсэн бол тамирчид болон төлөөлөгчдийн байрлаж байгаа тусгай бүсэд 33 тохиолдол бүртгэгдсэн байна.

гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн юм. Гадаадын зочдын байрлаж байгаа тусгай бүс доторх хөдөлгөөнийг хатуу зохицуулж байгаа бөгөөд тус хэсгээс гарахыг хориглосон билээ.

24 дэх удаагийн Өвлийн олимп нь 2 дугаар сарын 4-20-ны хооронд өрнөх бөгөөд ингэснээр Бээжин хот нь зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.