Манай хоёр боксчин ялалт байгууллаа

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор хөшгөө нээлээ. 

272376653 5170300876322005 1594581199941987282 n 01

Энэ сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй 22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ирак, Япон, Иордан, Кувейт, Киргизстан, Малайз, Монгол, Пакистан, Саудын Араб, Шри-Ланка, Тажикистан, Узбекистан зэрэг 12 орны 109 боксчин өрсөлдөж байна. Манай улсаас тус тэмцээнд 15 боксчин оролцож байгаа ба эх орноо төлөөлөн өрсөлдөж буй ширэн бээлийтнүүдийн мэдээллийн ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -51кг, -54кг, -67кг жингийн зургаан тулаан явагдсан ба манай улсаас -51кг жинд Х.Азбаяр, -67кг жинд А.Жандос нар тулалдан ялалт байгууллаа. 

272252510 5170301289655297 1171483549311390883 n

Тулааны салхийг эрэгтэйчүүдийн -51кг жинд Х.Азбаяр хагалан Киргизстан улсын боксчинг хоёр ч удаа унаган ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн -67 кг жинд А.Жандос Иракийн боксчинг илүүрхэн буулган авснаар хүрэл медалийн болзол ханган энэ сарын 25-ны өдөр мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. 

272618347 5170302002988559 2577958131219881441 n

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 19 цагаас эрэгтэйчүүдийн -48кг жинд О.Өнөболд, эрэгтэйчүүдийн -57кг жинд Г.Лундаа, -60кг жинд Б.Буяндалай, -63.5кг жинд Б.Төгөлдөр нар тулалдах хуваарьтай байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.