Согтуу явган зорчигчийн улмаас зам тээврийн ноцтой осол гарчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 22-ны 20:30 цагийн орчимд ХУД-ийн 7-р хороо Яармагийн Шунхлай шатахуун түгээх станцын замд Toyota raun маркийн автомашины жолооч явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар явган зорчигч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ замын гарц гарамгүй хэсгээр гарч автомашинд мөргөгдөж, улмаар автомашин онхолдсон нөхцөл байдал тогтоогдсон.

FB IMG 1642864068625

Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, .

Замын хөдөлгөөнд оролцогч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

FB IMG 1642864071084

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.