Монгол бүсгүй өвлийн олимпд АНУ-ын багаас оролцоно
"Бээжин 2022" өвлийн Паралимпийн наадмын тэргэнцэртэй кёрлингийн төрөлд өрсөлдөх АНУ-ын багт монгол бүсгүй багтлаа.
АНУ-ын үндэсний шигшээ багийн захирал Пит Аннис Паралимпийн багийг албан ёсоор зарласан ба тэргэнцэртэй кёрлингийн төрөлд монгол бүсгүй У.Бат-Оюун багтсан байна. У.Бат-Оюуны хувьд 20 жилийн өмнө АНУ-ын Миннесота мужид ирснийхээ дараахан автомашины осолд орж, бэлхүүсээсээ доош саажилттай болжээ. Тэрээр одоо "Гэгээн Томас"-ын их сургуульд ажилладаг бөгөөд 2016 оноос кёрлингийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь тэрээр харьцангуй хожуу буюу 42 насандаа кёрлингийн спортоор хичээллэж эхлэхээсээ өмнө энэхүү спортын талаар сонсож ч байгаагүй ажээ. Зургаан жилийн дотор маш шаргуу хичээллэсний хүчинд өнгөрсөн онд АНУ-ын шигшээ багт багтан ДАШТ-д өрсөлдөж бүр цаашлаад паралимпын багт багтах болсон байна. Баяр хүргэхийн ялдамд амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.