Бусдыг залилсан этгээд шалгагдаж байхдаа оргон зайлжээ
Цагдаагийн байгууллагаас бусдыг залилсан 34 настай эрэгтэйг эрэн сурвалжилж байна.
Бусдаас их хэмжээний мөнгө, гадаад валют удаа дараагийн үйлдлээр залилан мэхэлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан байна.
Эрэн сурвалжилж байгаа этгээд нь 34 настай, 182 см өндөртэй, 90-95 кг жинтэй бор царайтай. Бусдын бичиг баримт ашиглан түрээсийн байр, зуслангийн байшин, амралтын газар, зочид буудлаар орогнон нуугдаж байж болзошгүй.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.