"Сүү" ХК зарим түүхий эд, баглаа боодлын дутагдалд оржээ

Үндэсний үйлдвэрлэгч "Сүү" ХК мэдэгдэл гаргасан байна. Үүндээ гадаад зах зээлээс худалдан авдаг зарим түүхий эд болон сав, баглаа боодлын дутагдалд орсон тухайгаа бичиж, үйлчлүүлэгчдээс хүлцэл өчжээ.

Мэдэгдэлд "...гаалийн хүндрэлтэй нөхцөлд түүхий эд, сав баглааны нөөцөө зохих хэмжээнд бүрдүүлсээр ирсэн. Бид тодорхой хугацаанд гадаад зах зээлээс худалдан авдаг түүхий эд, сав баглааны хомстол, хязгаарлалтад ороод байна. Иймд эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэн үйлдвэрлэгч биднийг ойлгон хүлээж авна гэж найдаж байна" гэжээ.

FB IMG 1642669841660

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.