? LIVE: Б.Амгаланбаатар: Хонхорын эмнэлгийн даргын хариуцлагагүй үйлдлээс болж долоон хүн нас барсан
"Хонхор тосгон" ЭМТ-ийн дарга А.Амаржаргалын ажлаа мэдэхгүй, хариуцлагагүй үйлдлээс болж долоон хүн нас барсан талаар эмч Б.Амгаланбаатар ийн ярьж байна.
Эмч Б.Амгаланбаатар:
-Хонхор эмнэлгийн дарга А.Амаржаргалын ажлаа мэддэггүй, ёс зүйгүй, ур чадваргүй байдлын улмаас 6-7 хүн нас барсан. Энэ бүхний талаар хэлэхээр "Наадахыг чинь амархан шийднэ" гэдэг зүйл л хэлж байсан. Энэ хүн бол НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн нэг төгсөлтийн, нэг ангийн хүүхэд. Үүндээ эрддэг юм уу, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж мэдэхгүй, хэлэхээр үг авдаггүй байсан. ЭМЯ-ны шалгалтынхан ирсэн ч яаж ч чадаагүй. Гаргасан зөрчил, дутагдлыг нь хэлж өгсөн юм байлгүй, өөрөө ярьчихсан сууж байсан.
Би "Чанарын албыг хуралдуулъя" гэж зөндөө хэлсэн ч нэг ч удаа хуралдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд өөрт нь ажлын шаардлага тавьсан хүмүүсийг тэрсэлдсэн гэж үзээд халсан. Одоогоор долоон эмч халагдаад байна. НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид хандаж нэг зүйл хэлмээр байна. "Танай ангийн хүүхэд гэдгээрээ Амаржаргал насаараа дарга байх ёстой юм уу?". Энэ хүн Гачууртын эмнэлгээс хөөгдөж ирж байсан хүн. Би нэг ч баримт, нотолгоогүй зүйл яриагүй...
Б.Амгаланбаатар эмчийн талаар БЗД-ийн 11 дүгээр хорооны иргэд "Эмнэлгийн даргын ажлаа мэдэхгүй байдлын улмаас долоо байтугай хүн нас барсан. Ажлаа мэддэг Туяа, Амгаланбаатар гээд эмч нарыг халчихлаа. Одоо энэ эмнэлэгт ажлаа мэддэг эмч үлдсэнгүй. Шинэ хүн ирдэг. Хэн нь суурь өвчтэй, хэн нь ахмад настан, хэдэн нярай хүүхэд хаана байгааг шинэ эмч нар мэдэхгүй шүү дээ. Орчин тойронтойгоо танилцах гэсээр байтал Ковид-19 цар тахал бидний амь насанд заналхийлж байна шүү дээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.