Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарын эрхийг дахин түдгэлзүүлэв

Өмгөөлөгч Б.Баасанцогт нартай зүй бус үйлдэл гаргасан нь бичлэгээр баримтжуулагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт холбогдох хэргийг Шүүхийн сахилгын хороо өнөөдөр дахин хэлэлцлээ. 

“Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас гомдол гаргасны дагуу Шүүхийн сахилгын хороо 2021 оны тавдугаар сарын 15-нд хуралдаж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасаж шийтгэл ноогдуулсныг тэд давж заалдсан юм. 

Шүүхийн сахилгын хорооны хурлаар өмнөх шийдвэрээ баталгаажуулж, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, Д.Болдбаатарын цалинг 6 сараар хасаж шийтгэл ноогдуулснаа хэвээр үлдээлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.