АНУ "N95" амны хаалтуудыг үнэ төлбөргүй тараахаар болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар "N95" төрлийн 400 сая амны хаалтыг иргэдэд үнэ төлбөргүй тараана гэж өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.

Тус улс даяар хурдацтай тархаж байгаа "Омикрон" хувилбарын дэгдэлтийг хяналтдаа оруулахын тулд Байдены засаг захиргаа ийм шийдэлд хүрсэн байна.  билээ.

Эдгээр амны хаалтыг АНУ-ын Стратегийн үндэсний нөөцөөс хангах бөгөөд түгээлтийг ирэх 2 дугаар сарын эхээр бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. байна.

Олон давхар синтетик материалаар хийгдсэн "N95" амны хаалт нь хамар, амны эргэн тойрныг маш сайн битүүмжилдэг бөгөөд коронавирусийн эсрэг хамгийн дээд түвшний хамгаалалтыг олгоно гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

White House to make 400 million N95 masks available to Americans at no cost (1)

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.