СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-20

🔴LIVE: ИЦББХ: Монгол Улсад цахим шилжилт хийх хууль, эрх зүйн орчныг бүрдүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороог 2020 онд байгуулсан.

Монгол Улс цахим шилжилт хийж, төрийн үйлчилгээгээ цахимжуулж эхлэхтэй зэрэгцэн хууль, эрх зүйн дэд бүтцийг бий болгох шаардлага тулгарсан бөгөөд Инновац, цахим бодлогын байнгын хороо нэг жилийн хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай,  Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиудыг болон Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлуулжээ.

Албаны нууц гэсэн тамга дарж иргэдээсээ мэдээлэл нуудаг байдал үгүй болж 5 чиглэлийн 68 төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй болгосноор иргэд газар эзэмшигчийг, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг, улсын комисс хүлээж авсан шийдвэрийг хэн хэн батласныг ил тод мэдэх эрхтэй болж байгаа юм.Түүнчлэн хүний хувийн мэдээллийг хамгаалах явдлыг илүү боловсронгуй болгож мэдээллийн эзэн мэдээллийн аюулгүй байдлаа өөрөө хариуцдаг байсныг өөрчлөн мэдээлэл хариуцагч буюу тухайн иргэний мэдээллийг авч, хадгалж, ашиглаж буй субъект мөн түүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг хуулиар хүлээлгэжээ. Мөн сүүлийн жилүүдэд Монгол улс руу чиглэх кибер халдлагын тоо улам нэмэгдэх болсон. Зөвхөн гадаад ч гэлтгүй дотоодын халдлагууд ч нэмэгдэж мэдээлэл алдагдах, системийн үйл ажиллагаа доголдох зэрэг төрөл бүрийн эрсдэл үүсч байгаа. Энэ ч үүднээс кибер аюулгүй байдлыг хамгаалах үндэсний тогтолцоо, дэд бүтцийг бий болгох Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль батлагджээ.

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас Монгол улсад өгсөн зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээгээд байсан. Тиймээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг мөн батлан гаргажээ. . Тэр цагаас хойш хэрвээ шинэ коин гарсан бол хариуцлага хүлээнэ. Түүнийг бирж бүртгэхгүй байх ёстой. Бүртгэгдээгүй бирж дээр ажиллагаа явуулахгүй ба шинээр бирж байгуулах гэж байгаа бол хүсэлтээ илгээх ёстой. Ивээн тэтгэх хэлбэрээр сурталчлахыг хориглоно гэж хуульд заажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.