IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг олгодог билээ. 2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1,2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно. IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.

Өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөнд ногдох (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) татвар болох 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байна.

НӨАТ-ын буцаан олголтоороо шимтгэлгүй, хялбар аргаар хөрөнгийн татвараа Ебаримтаар төлөх боломжтой хэмээн ТЕГ-аас мэдээллээ.

270364926 23850843595380734 899994117768676923 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.