Зам тээврийн ноцтой ослын улмаас таван иргэн хүнд бэртжээ

Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Монгол-III сургуулиас Хүнсний-4 рүү эргэх уулзвар дээр өнөөдөр 09:00 цагийн орчимд зам тээврийн томоохон осол гарчээ.

Тодруулбал, зорчигч тээврийн гурван автобус, суудлын гурван машин тус тус уг осолд өртсөн байна. Осол гарсан газарт Яаралтай түргэн тусламжийн төв болон цагдаагийн алба хаагчид ажиллаж буй.

Мөн уг осолд нэг иргэн өртөж мөргүүлжээ. Мөргүүлсэн иргэн болоод автобусанд явж байсан иргэдийн биеийн байдлыг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч ажилчид үзлэг хийж байна. Хүнд бэртэл авсан таван иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэхээр явав.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байна уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.