СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-18

УОК: 7 хоногийн дунджаар халдвар 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг хязгаарлана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон хувилбарын тархалт 80 хувьд хүрч, хүндрэл, нас баралт гарах, эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын даац хэтрэх, эмч, эмнэлгийн ажилчдын хүний нөөц хүрэлцэхгүй болох зэрэг эрсдэл, хүндрэл үүсэж болзошгүй байна.

Засгийн газар, УОК-оос хүн амыг коронавируст халдвар (Ковид-19)-ын Омикрон хувилбараас хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийгэм, иргэдэд чиглэсэн дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгаа, санал дээр үндэслэн гаргалаа.

Зөвлөмж 1. Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлэх

  • Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг бүх шатанд чанд мөрдөж ажиллах.
  • 0-5 насны хүүхэдтэй эх (эцэг)-ийг зайнаас ажиллуулах, ээлжийн хуваарьт оруулах, эрсдэлт бүлгийг халдвараас урьдчилан сэргийлэх

Зөвлөмж 2. Хөдөлгөөний нягтралыг бууруулах арга хэмжээ авах

  • Байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын онцлогоос хамааран ажилчдыг ээлжээр болон цахимаар ажиллуулах, ажлын байранд ирэх, явах цагийн хуваарьт зохицуулалт хийх (ажлын эхлэх цагийг 07:00-10:00, тарах цагийг 16:00-19:00, цайны цаг 11:00-14:00 гэх зэргээр зохицуулах). 

Зөвлөмж 3. Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах

  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл 1 дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, 2 дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70% бууруулж хязгаарлан халдварын тархалтад хяналт тавих.
  • Тухайн шатны онцгой комиссын шийдвэрээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, хөл хөдөлгөөнийг богино хугацаагаар хязгаарлах арга хэмжээг нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй нөхцөлд хууль тогтоомжийн хүрээнд авах.
  • Эрүүл мэндийн байгууллагын нөөц, орны бэлэн байдлыг хангах, коронавирусийн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх.

Зөвлөмж 4. Дараах тохиолдолд иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх

  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан хязгаарлалтын арга хэмжээ авсан үед коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунд хамрагдсан, Омикрон хувилбараар өвдөөд эдгэрсэн (2022 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш батлагдсан) иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх.

Зөвлөмж 5. Сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, шинэлэг хэлбэр ашиглах

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдвараас сэргийлэх сурталчилгааг насны онцлогт тохируулан төрөл бүрийн хэлбэр (ТВ, Facebook, Tik tok, Twitter, Youtube, Instagram,Telegram, Snapchat, Viber, Clube House)-ээр бэлтгэх, түгээх.
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийн арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, иргэдийг ирж үйлчлүүлэхийг уриалсан зар сурталчилгааг хязгаарлах, хяналт тавих.

Зөвлөмж 6. Дотоод орчинд амны хаалт зүүх, агаар сэлгэлтийг тогтмол хийх

  • Омикрон хувилбар нь аэрозоль буюу агаар, жижиг дуслаар халдах тул мэс заслын маск, N95, FFP2 -ийг хэрэглэхийг зөвлөх.
  • Эмнэлгийн зориулалттай амны хаалтыг ашиглах асуудлыг нэгдүгээрт тавих.
  • Дотоод орчинд агаар сэлгэлтийг тогтмол хийж хүн хоорондын зай барих.
  • Амны хаалт, агаар сэлгэлт, агааржуулалтын асуудлыг олон улсад чухалчлан үзэж байгаа тул сар шинийн баяр, нийтийн хамарсан арга хэмжээний үед олон хүн бөөнөөр цугларах асуудлыг аль болох хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг бүх шатанд авах.

Зөвлөмж 7. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах

  • Аймаг орон нутаг, алслагдсан сум суурин, баг, айл өрхөд нэн түрүүн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, зайнаас үзүүлэх эмнэлэг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангуулах.

Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (27)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одко
2 жилийн өмнө
202.126.89.135

Зайл

Зочин
2 жилийн өмнө
64.119.22.178

yooy yadargaatai yumbe

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.9

Гайтайн бэ. Сонгууль болохоор ямар ч хязгаарлалт хийдэггүй биз дээ. Каринтийлуулана л гэж байхгүй шүү новшнуудаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.29

Омикрон тусвал шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх, эмнэлэгт очих, багц авах хэрэггүй гэртээ хөл хорь витамин В, С гээ хэрэглэ гэчихээд одоо Омикрон хувилбараар өвчилөөд эдгэснийг нь мэдээллийн санд ороогүй, шинжилгээ өгөөгүй байхад яаж батлуулах гээд байгаа новшнууд вэ...

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.206

1 хувь нэмэгдэр гэхээр яана гэсэн үг вэ

Нутаг Нутаг
2 жилийн өмнө
66.181.161.93

Бурхан дарга нар мэдэж байгаа байхоо.дуугай л далд ор гэвэл далд ор.ил гар гэвэл ил гар.

Зочин
2 жилийн өмнө
192.82.87.178

Нэмэгдээд ачаалалаа даахаа болиул таарна. Өнөө маргаашын сэтгэхүйтэй тамын тогооны үлгэрийн амьдралтайгаа далдраасай. Цоо эрүүл залуус ковид тусаад зүрхний хэм алдагдалтай гэж онош тавиулаад л байна. Малнуудад бүгдэд тарааж эмнэлэг ачаалалаа дийлэхээ болих үед зайл гээд бичээд байгаа хүмүүсийн яахыг нь харнаа.

Эрка
2 жилийн өмнө
192.82.72.165

Одоо зүгээо зайлаад өг. Ажиллаж чадахгү бол тэр эрүүл мэнд нь ч гэсэн зайл бид чадахгүй хөл хорио тавь л гэх юм. Хөл хориод л болоод байдаг юм бол эрүүл мэнд, эмнэлэг эмч гэж ер нь байгаад яадаг юм. Наад хэрэггүй УОК энэ тэр гэсэн эргүүнүүдээ тараа зүгээр

Зочин
2 жилийн өмнө
64.119.18.68

Цагаан сарын дараа өвчлөл нэмэгдэх нь тодорхой шүү.

Zochin
2 жилийн өмнө
66.181.161.64

MAH odoo showugaa bolih boloogvi ym bhda nowshnuud chini yaasan idej uuj hanadaggvi nowshnuud we

УОК-д
2 жилийн өмнө
66.181.161.8

Омикрон тусвал шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх, эмнэлэгт очих, багц авах хэрэггүй гэртээ хөл хорь витамин В, С гээ хэрэглэ гэчихээд одоо Омикрон хувилбараар өвчилөөд эдгэснийг нь мэдээллийн санд ороогүй, шинжилгээ өгөөгүй байхад яаж батлуулах гээд байгаа новшнууд вэ.

ганбаатар
2 жилийн өмнө
66.181.161.1

зөв зөв

Bbbb
2 жилийн өмнө
202.9.40.188

Hutsdag hulgaichuud we

Зочин
2 жилийн өмнө
192.82.71.254

зөв.шүү маш их нэмэгдэж байна . Гадуур сургуулийн хүүхэдүүдэд сургалт явуулаж байгаа багш нар бас бодож дараа нь нөхөн заах хэрэгтэй байна төлбөртэй сургалт орж байгаа багш нар .

Zochi
2 жилийн өмнө
66.181.161.18

Mai shuu

Od
2 жилийн өмнө
202.55.188.87

Ard ergediig ulsaas ni tetgchideg bol horigdohson yaaj amidar gj bga ym bol

Zochin
2 жилийн өмнө
202.9.46.248

Ingej medegdej anhaaruulj bga ni zuv uu.bayar geed utgaa alddgaaraa aldah ni oilgomjtoi.hungun gej taivshraad mash hynd baidald orohdoo l beldej baitsgaah shig bndaa .gertee buuz banshaa beldeed l tsahimaar zolgovol bolno shdee.emch emneleg hyreltsehgyi ,em taria emchilgee eldev zardal byh talaaraa l hynd tusah ni bna shy dee

Ням
2 жилийн өмнө
64.119.20.249

Хөл хорихгүйгээр хүмүүс өөрсдөө маскаа зүүгээд,( бөөгнөрөхгүй)зай бариад, агааржуулалт сайн хийгээд,гараа ариутгаад дэглэмээ бариад байвал болох юм. Даанч хүмүүс эсрэгээр байна ш дээ. Одоо тэгээд хоригдохоос.Ялангуяа дэлгүүр, банк,эмнэлэг,автобус... хаа ч зайгаа барихгүй ирээд наалдчих юм,хэлэхээр дургүй. Цагаан сарыг огт хийлгэхгүй байх нь зөв. Дараа нь бөөн зардал,өр,ядуурал,Үхэл! Хаврын цагт хамаг юмаа барчихаад хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аав эж, ах дүү,найз нөхөд бие биенийгээ зовоож, төр засаг руугаа дайрцгаана.Араа бодох нь зөв зүйтэй байх шүү!!!

Bitgii huts
2 жилийн өмнө
192.82.84.239

Bas xul horio gej l bitgii t1teereide

Чиза
2 жилийн өмнө
103.57.94.85

Ард түмэн гэж хэнийг хэлдэг юм бэ. Дарга нар чинь ард түмний нэг хэсэг мөн үү. Дээрээс гарч байгаа тушаал тогтоол шийдвэрийг ард түмэн хэрэгжүүлдэг.Харин дээдчүүд дарга нар дураараа дургиж байдаг. Хүмүүсийг олоноор дарга нар л цуглуулдаг шүү дээ.

Зочин
2 жилийн өмнө
66.181.178.34

Tusaad edgesen hun zunduu malnuudaa bolij uz

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.176

Zvgeer utaatai temts fukin hell

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.169

Yamr owchon bolood hol hoiroo taiwd baiga yum be ter chi zugrel hamriin haind yum bisvv

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.111

hunsnii delguuruudiig 10 hurtel ajiluulmaar yum

Цолмон
2 жилийн өмнө
64.119.16.103

Зөв зүйтэй

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.34

……..

Нямаа
2 жилийн өмнө
202.9.41.2

Зөв шүү. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд хийж. Ёрөнхийдөө хөдөлгөөнийг хянах нь зөв.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.