ТАНИЛЦ: Шинэ сайд Б.Бат-Эрдэнэ хоёр компани, нэг байр, нэг машинтай
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг чөлөөлсөн билээ.
Харин өнөөдрийн УИХ-ын чуулганаар тус яамны шинэ сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон.
Б.Бат-Эрдэнийн намтар:
-1995-1999 онд Улаанбаатарын их сургууль, бакалавр
-2005-2010 онд Улаанбаатарын их сургууль, магистр
-Монгол Улсын их сургууль, Улс төр судлал, докторантаар тус тус суралцан төгссөн. Түүхч, улс төр судлаач мэргэжилтэй.
-2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,
-2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх,
-2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
-2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,
-2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,
-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга,
-2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
-2020 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Тэрбээр өөрөө жилд 12 сая, гэр бүл нь 10 сая төгрөгийн орлоготой гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн.
-450 сая төгрөгийн нэг байр,
-50 сая төгрөгийн нэг машин,
-100 сая төгрөгийн үнэ бүхий 400м2 газар эзэмшдэг.
-“Монгол тулгат финанс” /Гадаад худалдаа/, “Монмарт трэйд” компаниудыг 100 хувь эзэмшдэг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.