СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-18

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг болж буурчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд  Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтран Замын-Үүд автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ.

271 тээврийн хэрэгслээр 5996.3 тонн ачаа татан авсан

Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 01 дүгээр тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан  Дэд ажлын хэсэг байгуулан Замын-Үүд боомтод ажиллаж байна. Монголын талаас тэээвэрлэлтийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас . Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж 20 гаруй чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэнд 65-69 болон өслөө. Өчигдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны байдлаар нийт 271 тээврийн хэрэгслээр 369 чингэлэг буюу 5996.3 тонн ачаа татан аваад байна. Зохион байгуулалтын хувьд хилийн тэг цэгээс логистикийн төв хүртэл Зэвсэгт хүчин болон Хил хамгаалах албаны жолоочид тээвэрлэж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээг цаг тухай бүрд нь хийлгэхээр инженер, техникийн 10 ажилтныг тусгаарлан, ажиллуулж байна.

Түүнчлэн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөгийн ханштай болж буурсан үзүүлттэй байна. Ачаа, барааны хувьд гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу ирдэг.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ачааг хариуцсан яамны албан бичгээр оруулдаг. ” гэв.

Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат "Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг дан ганц Замын-Үүдэд биш бусад боомтуудад ч ажиллаж байгаа. Жишээ нь, . БНХАУ-ын талаас тавьж буй гол шаардлага нь Монгол Улс боомтууд дахь коронавирусийн халдвараа бууруулж, хяналтдаа авах ёстой гэдэг. Хэрвээ энэ шаардлагад хүрч чадвал хязгаарлалтгүйгээр бараа, материалаа авах боломжтой.

Ачаа, тээвэртэй холбоотой авлигын талаар гомдол ирээгүй

Замын-Үүд боомтод цагдаагийн 161 алба хаагч, 28 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.  ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр “ . Хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээвэрлэлтийн үнийг Монгол Улсын Засгийн газраас  дааж байгаа. Тиймээс үүн дээр авлига өгөх, авах ачаа бараагаа урагшлуулах асуудал огт байхгүй. Гаалийн бүрдүүлэлт хийгээд логистикийн төв дээр очсон хойно нь иргэд, хуулийн этгээд ачаагаа авах нь чөлөөтэй" хэмээн хэлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.117

Одоо энэ зах дээр бараагаа зарж байнаа наймаачдын бас хянах хэрэгтэй дураараа үнээ нэмж байна

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.117

Захын наймаачдыг сайн хянах хэрэгтэй дураараа үнээ нэмж байна .төр засаг үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй болоод байнаа

Булгантамир
3 жилийн өмнө
64.119.26.206

Шал худлаа 3саяаар авдаг бараагаа 13саяаар авч бна

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.114

Ene naimaachid l ballaj bnashdee yahav yumnii une usdug l horvoo gehdee ergeed buuj baisan tuuh bna uu mahnii chenjuud temeeg 4500-5000 r malchingaas avchaad ichehchgui 8500 geel suuj bna deer ni mah nogoo baraand E barimt ugdug delguur languu gej baidaggui bodvol MHGazar ni hahuulia avchaad medeegui dur esgeed bj baidag yum bailguidee er ni bol MHG SHUHTGazar gesen ajilaa hiideggui yumnuudiig tatan buulgah heregtei huns hoolnoos uudeltei hort havdar sahar eldev uvchin bol ednii hariutslaga muugaas l delgerch baigaa shuudee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.