Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулс, Тамсагийн хоолойгоор 20,1 см-ээс их, Увсын Малчинд 24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Ерөөд(Бугант) 11-20 см.

 Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Түргэн, Давст, Ховдын Жаргалант, Завханы Улиастай, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Яруу, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цагааннуур, Сэлэнгийн Сүхбаатар, Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуурт 6-10 см, тал хээрийн болон говийн нутгийн зарим хэсгээр 1-5 см цастай, бусад нутгаар цасгүй байна.

10122 tsas 73brsa5uf87552ml8xr2uo22etlda8jwct513jp88qo

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.