СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-18

Б.Пүрэвдорж: Инфляц өсөх хэрээр тэтгэвэр нэмэх хуулийн төсөл өргөн барина

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн, Ц.Туваан нар Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах “Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хууль”-ийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Б.Пүрэвдорж: Бид Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хуулийн төсөл өргөн барьж байна. 
Монголбанк, Засгийн газар эдийн засгийг буруу удирдаж, . Ямар хэмжээний инфляц бий болно тэр хэрээр дараа оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр тэр хувиар өсөх ёстой. Жишээ нь, 2021 онд нийслэлийн инфляц 14.8 хувиар өссөн. Тэгэхээр 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр 14.8 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.
Хонины мах 2018 онд 5210 төгрөгийн үнэтэй байсан. 2022 онд 10150 төгрөг болж, 98 хувиар өссөн байна. Гэтэл тэтгэвэр 270000 төгрөгөөс 300000 болж, дөнгөж 10 хувиар өссөн байна. Тиймээс инфляц дагаж тэтгэвэр нэмэгддэг хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулахаар саналаа өгсөн. 
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “. Монгол Улсад тэтгэврийн насны 423 000 өндөр настан байгаагийн 80 хувь нь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадууд туйлдаж байна. Дэлхийн банкны тооцоогоор өдрийн орлого нь 1.5 ам.доллар хүрэхгүй бол нэн ядуу гэсэн ангилалд ордог юм байна. Манай тэтгэвэр авагчид нэн ядуу ангилалд орж байна. УИХ, Засгийн газар ахмадуудыг анхаарахгүй байгаа учраас бид хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.7

7 жилийг 5 жилээр бодох лөөлөө юү

Өлзийбуянгэрэл
2 жилийн өмнө
202.126.89.208

tetgвэр бага бна улсад 34 жил ажилсан тэгээд. 350000 авах нь шударга бус биш. vv

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.