В.Путин яагаад Украйн руу довтлохоор төлөвлөж байна вэ?

ОХУ Украйн руу довтолж магадгүй гэх айдас өнгөрсөн оноос хойш олон улсын анхаарлын төвд ороод байгаа билээ. Тэгвэл хэрэв энэ аюул бодит байдал болсон тохиолдолд ямар зорилготой байх вэ?

Орос улс Украйн болон Барууны орнуудыг буулт хийлгэхийн тулд дайн тулаанаар заналхийлж байгаа гэсэн таамаглал өргөн тархаад байна. Эсвэл, тус улс нь Украйны Барууныг баримтлах хандлагыг зогсоохоор эрмэлзэж байгаа гэж үзэх мэргэжилтнүүд ч байгаа юм. Гэхдээ билээ.

Үүний дээрээс, оросууд Украйн руу довтлохыг дэмжих эсэх нь ч тодорхойгүй байна. "Левада" төвөөс явуулсан судалгаагаар, оросуудын 62 хувь нь болзошгүй дэлхийн мөргөлдөөнөөс эмээж байгаа бол ердөө 15-20 хувь нь Орос, Украйн улсуудыг нэгдэхийг дэмжиж байгаа нь тогтоогджээ.

src

Гэвч Ерөнхийлөгч Владимир Путинд мөргөлдөөн хэрэгтэй байж магадгүй юм. Сүүлийн жилүүдэд түүний засаглалын төлөөх олон нийтийн дэмжлэг хамгийн доод түвшиндээ хүрсэн бөгөөд

Жишээлбэл, гадны аливаа аюул заналхийлэлгүйгээр Кремлийн зүгээс одоо хэрэгжүүлж буй дотоодын хэлмэгдүүлэлт, цензурийн кампанит ажлаа зөвтгөхөд хэцүү болно. Түүнчлэн, Украйнд түрэмгийлж, "аюул"-ыг устгаснаар Путины дэмжлэг эргэн өсөх магадлалтай юм.

2021 оны судалгаагаар, В.Путины 22 жилийн хаанчлалын хугацаандаа үзүүлсэн амжилтууд нь ердөө Чеченийг тогтворжуулж, Оросын цэргийн хүч чадлыг нэмэгдүүлэн, олон улсын нэр хүндийг нь дээшлүүлсэн явдал гэж оросууд хариулсан байна. Мөн Путины иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх оролдлогыг амжилт гэхээсээ бүтэлгүйтэл гэж нэрлэх магадлал бараг хоёр дахин нэмэгдсэн аж.

Ийнхүү ОХУ-ын эдийн засгийн таагүй нөхцөл байдлыг харгалзан үзэхэд, Ерөнхийлөгч Путин өөрийн засаглалаа зөвтгөх боломж эрс хязгаарлагдаж байгаа юм. Тэгвэл

Screenshot (2)

Эх сурвалж: The Washington Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.