БОАЖ-ын сайд, дэд сайд, ТНБД нарыг чөлөөллөө
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд гурав Монгол улсын Ерөнхий сайд хугацаатай үүрэг өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнгөрсөн хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлэхийн тулд "Гэр хороололд дрон хөөргөж, утаа их гаргаж байгаа айл, өрхийг илрүүлнэ" гэж мэдэгдсэнээс гадна өнгөрөгч амралтын өдрөөр нисдэг тэрэг хөлөглөн Улаанбаатар хот дээгүүр ниссэн гэх мэдээлэл байгаа.
Гэвч, Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг "хангалтгүй" биелүүлсэн гэж үзсэн тул өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх гурван хүнийг чөлөөлжээ.
Тус яамны үйл ажиллагааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцна.
Мөн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.