Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-д даргад хариуцлага тооцох уу

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн энэ сарын 7-ны баасан гарагт УИХ-ын эмэгтэй гишүүд багтсан цөөнгүй хүний хамтаар аглаг тайгын дунд орших, автомашинаар хүрэхэд бэрх Минжийн заставт очиж, ажил байдлыг нь танилцуулжээ.

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт гишүүдийг аваачиж, хоёр хонуулаад 9-нд эргэж ирсэн аж.
Цар тахлын хүнд нөхцөл, эдийн засаг, төсөв, санхүүгийн хямралтай байхад УИХ-ын гишүүдийг Минжийн заставт аваачиж ажил танилцуулах шаардлага байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Төрийн ордонд “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, 100 гаруй хүнээс илэрсэн гэх мэдээлэл бий. .

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ХХЕГ-ынхан дахиад Минжийн заставыг зорьж, халдвар авсан цэргийн алба хаагчдыг нийслэл рүү татан авчирч эмчлүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийг аглаг тайга дахь заставтай танилцуулахын тулд нисдэг тэргээс авахуулаад хоол, унд байрны зардал гаргаад зогсохгүй халдвар авсан хилчдээ нисдэг тэргээр татах зардал ч хил хамгаалах байгууллага төсвөөсөө гаргасан нь лавтай.
.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.