СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Африкт "Омикрон"-ы тархалт удааширч байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Африк тивийг нөмөрсөн "Омикрон"-ы халдварын давлагаа жигдэрч байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлжээ.

Тус тивд энэ сарын 11-ний байдлаар коронавирусийн 10.2 сая тохиолдол бүртгэгдсэн байна. Зүүн болон Төв Африкт ч мөн адил халдварын тархалт буурч байгаа хэдий ч Хойд Африкт өнгөрсөн долоо хоногт шинэ тохиолдлын тоо 121 хувиар өссөн аж.

Гэхдээ цар тахлын өмнөх давлагаануудтай харьцуулахад "Омикрон"-ы дэгдэлтийн үеийн нас баралт бага байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Шинэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо 2.2 хоног тутамд хоёр дахин нэмэгдэж байсан билээ.

Эх сурвалж: UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.