Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, Д.Болдбаатар нарын хэргийг дахин хэлэлцэнэ
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн шүүгч Б.Отгонбаатар нарт холбогдох ёс зүйн зөрчлийг Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар 2021 тавдугаар сарын 25-нд хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Шүүхийн ёс зүйн хорооны хурлаар Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сар 30 хувиар хасаж шийтгэл ноогдуулсан юм. Дээрх хүмүүс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан учир өнөөдөр Шүүхийн сахилгын хороо 13:30 цагаас дахин хуралдахаар болоод байна.
Ташрамд сонирхуулахад, "Шүүхийн ёс зүйн дүрмийн 51,2-т заасны дагуу Х.Идэр, Д.Отгонбаатар нарын хор уршиг, үр дүнгийн хувьд ижил байна гэж үзсэн. Харин Д.Болдбаатарын хувьд эхэнд нь байсан боловч, эрт гарч явсан гэдгээ холбогдох баримтуудаар нотолдог. Тэдний хувьд уулзалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин охид, бүсгүйчүүдтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй" талаар Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Л.Галбаатар ярьсан байдаг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.